Dark Light
Нийгэм | 2022-06-06

Долоон сартай нярай хүүхэд моринд өшиглүүлж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд долоон сартай нярай хүүхэд моринд өшиглүүлж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.

Хэрэг гарах үед, нярайн эцэг эх хүүхдээ анзаараагүй байсан бөгөөд хүүхэд гэрийн ойролцоо аргамжаатай байсан моринд өшиглүүлж амиа алдсан байна. Нярайг тэр даруй сумын эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр тархины хүнд гэмтлийн улмаас амиа алдсан гэж дүгнэжээ. Хэргийг тус аймгийн Сайхан сум дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08