Dark Light
Нийгэм | 2022-06-06

Mrs M: Хайр гэдэг зүйл хийсвэр биш бодит зүйлийг хэлдэг

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Донжлог төрх, өнгө аясаараа ялгардаг реппер Mrs M 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлжээ. 2014 онд Slap Label-н Sing Like a Pro төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран "Цор Ганц" нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлжээ. Үргэлжлүүлэн тэрээр Slap Records-с "Gentleman" нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан. Mrs M нь 2018 оны 11 сараас эхлэн Хонконг-ийн B2 Talent Asia LLC-тэй менежментийн гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн зах зээлд гарахаар зорин ажиллаж эхэлжээ. B2 Talent Asia LLC -н лэйбел болох "B2 Music"-с анхны англи хэл дээрх дуугаа гарган, продюсераар Silver Strike ажиллаж Tasty нэртэйгээр 2019 оны 5 сарын 16 нд олны хүртээл болгосон. Tasty дуу гарсан үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд дээр онцлогдон Vibe magazine болон B2-гийн хамтарсан Urban Asia Vol.2 цомогт орж байсан юм. Цаашлаад 2020 онд B2 Music-с шинэ EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Цомогт багтсан дуун дээр Америкийн нэрт продюсер Harry Fraud хамтран ажиллах юм. Harry Fraud нь Америкийн нэртэй олон уран бүтээлчдийн продюсераар ажилладаг бөгөөд олны мэдэхээр French Montana –гийн продюсер юм. Авьяаслаг хөдөлмөрч, реппер бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Тамир гэдэг. Тайзны нэр Mrs.M

Хэрхэн урлагийн хүн болов? Урлагийн салбарыг сонгосон түүхээсээ хуваалцвал?

Би одоо хоббигоороо л амьдарч байна. Багаасаа л толины өмнө дуулж, бүжиглэдэг, үг зохиож дуулдаг, ихэвчлэн ганцаараа байдаг байсан болоод ч тэр үү гитар их тоглодог хүүхэд байсан. Энгийн өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Манай гэр бүлийнхэн намайг урлагийн хүн болно гэхээр дургүйцдэг байсан. Цаг хугацааны аясаар өөрийгөө баталж харуулсан. Багаасаа л урлагийн хүн болох зам руугаа өөрийгөө нээж чиглүүлсэн юм шиг санагддаг. 

Тайзан дээр гарах үеийн мэдрэмж... 

Тайз руу гарах бүртээ сандардаг. Сандрал гэхээсээ илүүтэй догдолдог. Тайзан дээр гараад буухад  тайвшраад бие хөнгөрөөд сайхан болчихдог тэр мэдрэмж бол гайхалтай.

Mrs M-ийн бага нас...

Миний бага нас дөчин мянгатад өнгөрсөн. Өсвөр насаа Герман улсад өнгөрүүлсэн. Арван жилдээ манлайлагч бас дүрсгүй хүүхэд байсан. Герман яваад нэлээн өөрчлөгдсөн. Ганцаардаж бас шоовдорлогдож үзсэн. Би хэн бэ? Яаж амьдрах ёстой билээ? гэж олон зүйлийг бодож, эргэцүүлж эхэлсэн. Герман улсад  бие хүн болж төлөвших үндэс суурь мөн өөрийгөө олж , нээж эхэлсэн. 

Герман улс руу явсан гэж байна шүү дээ. Шинэ орчин, хүрээлэлд ямархуу байсан бэ?

Хүнд тусдаг юм шиг санагдсан. Амьдарч байсан орчин, найз нөхдөөсөө хол байхад эхэндээ хэцүү байсан. Хүнд найз нөхөд чухал байдаг шүү дээ. Гэсэн ч миний хажууд ээж минь байсан болохоор юунд ч алзаагүй , бүх зүйлийг даваад туулаад гарсан. 

Таны мэргэжил юу вэ?

График дизайн мэргэжилтэй Герман улсад төгссөн. Тэр ажил надад таалагдаагүй учир мэргэжлээрээ ажиллаагүй. Гэхдээ сургуулиа бол төгссөн.  

Хайраас юу мэдэрдэг вэ?

Аюулгүй, надад  дутуу байгаа зүйлийг нөхдөг. Хэцүү үед минь дэргэд байдаг. Ганцаардуулдаггүй, ганцаардлаас минь авардаг, хайраас бүрэн дүүрэн мэдрэмж авдаг. Хайр гэдэг зүйл хийсвэр биш бодит зүйлийг хэлдэг. Тэр бүх зүйлийг хайртай хүнээсээ авч амьдарч байна.

Найз нөхөд амьдралд өнгө нэмж өгдөг шүү дээ. Та хэр олон найзтай вэ?

Өмнө нь олон найзуудтай байсан. Цаг хугацааны аясаар элс шиг шигшигддэг. Хүмүүст хэлэхэд найз нөхдөөсөө их зүйл хүсэж битгий нөхөрлөөсэй гэж зөвлөдөг. Найз байлаа гээд бүх зүйл дээр чамд заавал туслах шаардлагагүй. Миний хувьд сэтгэлийг минь засдаг, хамт ямар ч сэдвээр ярьж ойлголцдог, энерги таарсан тийм нөхөрлөл байхад л  хангалттай.  Илүү зүйл хүсэхгүй. 

Өнгөрсөнд харамсаж явдаг зүйл бий юу?

Юунд  ч харамсдаггүй. Хүн л хойно алдаж, онох үе бий . Энэ бол харамсах зүйл биш гэж боддог. Би ганц л зүйл дээр харамсдаг. Германд байхад өвөө байнга залгадаг. Миний охин захиа бичээрэй гэж их хэлдэг. Тухайн үедээ ерөөсөө тоодоггүй захиа бичдэггүй байсан. Нэг удаа өвөөдөө захиа бичье гэж бодоод шүлэг зохиож, зураг наагаад илгээмжээр явуулсан. Миний захиаг уншиж чадаагүй, гурав хоногийн дараа нас барсан. Хэн нэгэнд өгч чадаагүй хайрандаа л харамсана уу гэхээс амьдралд гаргаж байгаа жижиг, сажиг алдаа бол амьдралын нэг хэсэг гэж боддог. 

Ээж болсон мэдрэмж... Ээж болсноос хойш гарч байгаа өөрчлөлтөөс хуваалцвал?

Аливаа зүйлд тэсвэр, хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй болчихдог юм билээ. Хүүхдээ анх гарсан тэр мөч сонин байсан. Эмэгтэй хүн болгон ээж болдог гэж бодохоор дэндүү ахадсан мэдрэмж  юм шиг санагдсан.

Ээж болоод удаагүй ажилдаа орлоо? 

Би өөрөө завгүй байх дуртай. Завтай байхаар цаг хугацаа хайран санагддаг. Ээж болохоор эх хүний оюун ухаан, бодол санаа бүх зүйл нь хүүхэд рүүгээ тэмүүлж алхам ч хүүхдээсээ холдмооргүй санагддаг болчихдог юм билээ. Ажилтай үед хүүхдээ санаж, санаа зовох нь л хэцүү юм даа. 

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье

Баярлалаа, танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18