Dark Light
Нийгэм | 2022-06-06

“Гэгээн муза-16” наадмын шалгаруулалт явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт 6 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-р Улаанбаатар хотноо явагдаж байна. 

Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм.

Наадмын хүрээнд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Bee Theater болон Соёл Урлагийн Их сургуульд мэргэжлийн уран бүтээлчид, театр судлаач, соёл урлагийн мэргэжлийн сургуулийн багш нарт зориулан “Хэрвээ чи хүсвэл – Моно драм”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага – Театрын судлал шүүмж” сэдвээр наадмын зочин шүүгч Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Пасталидис нар сургалт явуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14