Өнгөрсөн долоо хонгийн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нийт 161 өргөдөл гомдол ирсэн байна. Иргэдийн гомдлын дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой байна
“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 161 иргэн хандсанаас 115 утсанд 119, чатботод 28, и-баримт аппликейшнд 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирсэн байна. Ирсэн гомдлоос 139 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 3 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 15 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Ирүүлсэн гомдлыг дийлэнхийг худалдаа үйлчилгээ /55/, контор /27/, харилцаа холбоо /13/ салбарын үйл ажиллагаатай холбоотой байв.
Хэрэглэгчийн гомдол санал хүлээн авах 115 төвд ирсэн иргэдийн гомдлоос 10 хэрэглэгчийн 2,174,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.