Хүннү Эйр компанийн агаарын хөлөгтэй танилцах хүүхдийн аялал дахин зарлагдаж байна. Аялал Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 6 сарын 10-ны Баасан гарагт эхэлнэ.
Танилцах аялал 3 цаг үргэлжлэх бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд Ми-8, ATR-72 агаарын хөлөгүүдтэй танилцах, нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженертэй зураг авхуулах, иргэний нисэхийн салбар, мэргэжилтэй холбоотой сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авах гэнэ.
Аяллын захиалгыг 6 сарын 08-ны 17 цаг хүртэл хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2222 утсаар лавлаарай.

АДМИН








Нийгэм







