Dark Light
Нийгэм | 2022-06-06

1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах саналыг тавив

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга Збигнев Рау Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар уулзлаа. Тус уулзалтын үеэр хоёр улсын түүх соёлтой холбогдох асуудлаар архивын салбарт шинэ харилцааг эхлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Польш Улсын шинжлэх ухааны архивд хадгалагдаж байгаа Богд хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах саналыг тавилаа. Тэрээр саналыг минь найрсгаар хүлээн авч 2022 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх айлчлалын үеэр судалж шийдвэрлэхээ илэрхийллээ.

Цаашид хоёр улсын архивын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Бүгд Найрамдах Польш Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлтой холбоотой баримт бичгийг судлах, сурвалжлах, хуулбарыг солилцох, хамтарсан ном эмхтгэл бэлтгэх зэрэг ажлыг хамтарч хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14