Dark Light
Нийгэм | 2022-06-06

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E Mongolia Academy ийн хамтарсан баг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлт”, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах тав хоногийн сургалтыг өнөөдрөөс /2022-06-06/ эхлүүллээ. 

И- Монголиа академийн ерөнхий админ Б.Батзулаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж удирдамж чиглэлээ танилцуулав. 

Завхан аймгийн нутгийн захиргааны байгууллагууд (https://www.e-mongolia.mn) –аас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 100 орчим нэр төрлийн олон шатлалт орон нутгийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем”-д хөгжүүлэлт хийж нэвтрүүлэх, төрийн байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д  холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгуулна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14