Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь нийтийн тээврээр зорчих юм.
Өөрөөр хэлбэл, манай улсын нийтийн тээврийн салбар эдгээр иргэдийг ор тас мартсанаас болж, гадагш гарах боломж нь хязгаарлагдсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар UBCab-ийнхан "UBCab Care" үйлчилгээг нэвтрүүллээ.
UBCab Care үйлчилгээний жолооч нар хөгжлийн ялгаатай иргэдтэй хэрхэн харьцах, үйлчлэх талаарх мэргэжлийн сургалтад хамрагдсан, туршлагатай мэргэшсэн жолооч нар байдгаараа онцлогтой. Мөн энэхүү үйлчилгээнд бүртгэлтэй бүх жолооч нар зөвхөн сайн дурын үндсэн дээр нэгдсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Энэхүү үйлчилгээг дуудсанаар жолооч үйлчлүүлэгчийг гэрээс нь орж авах, машинд суух буухад туслах зэрэг шаардлагатай тохиолдолд бусад үйлдэлд туслах юм.
Одоо хөгжлийн ялгаатай иргэд маань хаанаас ч хэзээ ч хүссэн үедээ унаагаа дуудаад явах боломжтой боллоо.
Хэрвээ UBCab Care үйлчилгээг дуудах бол 7780-7780 дугаарт залган захиалаарай. Тун удахгүй технологийн хөгжүүлэлт бүрэн дуусахад UBCab аппликейшнээр дуудах боломжтой болох гэнэ.