Dark Light
Нийгэм | 2022-06-06

Прага хотноо элчин сайдын яамдын өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон тус улсад ажиллаж, амьдарч буй зарим иргэд,  уран бүтээлчдийн хамт Прага хотноо 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан ЭСЯ-дын өдөрлөгт оролцов.


Энэ удаагийн өдөрлөгийн гол сэдэв нь аялал жуулчлал байсан бөгөөд ЭСЯ-наас Монголын аялал жуулчлал, цахим визийн талаар мэдээлэл өгч, “Хот мандал-нууц тарнийн сүм” үзэсгэлэнгийн хэсгээс толилуулав.



Мөн уран бүтээлчид калиграф, морин хуур, уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, Чех Улсад үйл ажиллагаа явуулдаг “Гэр кэмп”  компанийн хамт олон монгол зоогоор үйлчиллээ. Энэхүү арга хэмжээнд 50 орчим орны ЭСЯ, орон нутгийн аж ахуйн нэгжүүд оролцож, 20 мянга орчим хүн үзэж сонирхсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14