Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... багийн 9 давхар барилгын дээврээс 1 хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 6 сарын 7-ны өдрийн 01:52 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 01:54 цагт ангиас гарч 4 км замыг туулан 01:59 цагт очиход тус байрны оршин суугч иргэн А /20 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 9 давхар барилгын дээвэр дээр гарч унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг 57 минут ажиллан эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-06-07
Сэтгэгдэл бичих