Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүддээ өгөх зөвлөгөө
-Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
-Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
-Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
-Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
-Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах энгийн аргууд:
-Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
-Аливаа нэг зүйлийг барьцаалан шаардлага тавихгүй байх
-Гар утас болон зурагт 1 удаа 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй байх
-Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
-Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх өөрсдөө гар утсаа үзэхгүй байх
- Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлах хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг эрхэмлэх зэрэг эдгээр жижиг зүйлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлбэл таны хүүхэд дэлгэцийн хамаарлаас ангид байх болно.