Dark Light
Нийгэм | 2022-06-07

Хүүхэд, гэр бүлтэй ажиллах арга зүйн сургалт, хэлэлцүүлэг болж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, арга зүй,   “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэг цэгийн үйлчилгээний төв, сумдын Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв,  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албан хаагчид ажиллаж, анхан шатанд нэгжид  тулгарч буй хүндрэл бэрхшээл, хүүхэд  гэр бүлд үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

May be an image of 4 people and people standing

May be an image of 1 person, standing and indoor

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18