Үндэсний төв архивын үйл ажиллагаа, архивын баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалт, лавлагаа үйлчилгээ, бичил үзэсгэлэн, сан хөмрөгтэй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын төв архивын албан хаагчид 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр танилцаж, туршлага судлав.
Тус архивын Мэдээлэлжүүлэлтийн хэлтсийн дарга Шаповал Евгений Юрьевичээр ахлуулсан ажлын хэсэг 13 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн ба талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.