"Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын V чуулганы хуралдаан зохион байгуулагдаж МБҮА-ийн Ерөнхийлөгчөөр “Цаст импекс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баярсайхан сонгогдсон. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин шинээр сонгогдсон МБҮА-ийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, гүйцэтгэх захирал Л.Хулан нартай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МБҮА-ийн Ерөнхийлөгч Н.Баярсайханд ажлын амжилт хүсээд, МҮХАҮТ-ын зүгээс цаашид бүхий л түвшинд тус ассиоцацитай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
МҮХАҮТ, МБҮА хамтран барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг холбоог сайжруулах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав.