"Хөх морь" төсөл нь говийн усан хангамжийг сайжруулах, мал амьтан, хүн зоноо устай болгох томоохон төслүүдийн нэг юм.
Төслийн асуудлаар БОАЖЯ шат дараалсан уулзалтуудыг олон улсын болон гадаадын байгууллагуудтай хийж байгаа бөгөөд өнөөдөр /2022.06.07/ Израйл Улсын Баран групп удирдлагуудтай БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ уулзлаа. Израйл Улсын Баран групп "Хөх морь" төсөл дээр бүрэн хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.