“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Туул голын сав газрыг хамгаалах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Туул гол дагуу ойжуулалт, нөхөн сэргээлт хэлбэрээр бургас модыг тарих зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд улиас болон бургасны 100,000 модны мөчрийг технологийн дагуу тайрдас хэлбэрээр бэлтгэж нэг настай, өвчин, хортонгүй, эрүүл мөчрийг шилэн авч, бургасан шугуйг сийрүүлэх, засаж танах журмаар 10-р сарын 20-ноос 3-р сарын 10 хүртэл бэлтгэсэн. Бэлтгэсэн 20-25 см урттай харандаан мөчрөө шинээр байгуулж буй мод үржүүлгийн газарт үржүүлэх ажил хийгдэж байна.