Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр /2022.06.08/ БНСУ-ын Дэжон хотын боловсролын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Цахим сургалт, компьютерын лабораторийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжсэн дунд, богино хугацааны сургалтад хамрагдах багш нарын тоог нэмэгдүүлэх, өгөгдлийн шинжлэх ухааны үндэс Кодингийн сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулж ЕБС-д оруулах зэрэг асуудлаар санал солилцлоо. Эдгээр ярилцсан асуудлыг энэ сардаа багтаан хоёр улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан хурлаар эцэслэн шийдвэрлэж, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Нийгэм | 2022-06-08
Сэтгэгдэл бичих