Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийт 1793 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1484, гэмт хэргийн шинжтэй 96 дуудлага, мэдээлэл байна.
Нийт гомдол мэдээлэл 1793 бүртгэгдснээс гэмт хэргийн шинжтэй 96, эрүүлжүүлсэн 111, хүний биед халдах 87, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107, хулгайлах 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 106, согтуугаар автомашин жолоодсон 139, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 147, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 101 дуудлага бүртгэгдсэн байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АДМИН








Нийгэм







