Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Израил Улсын Тел-Авивын Их Сургуулийн дэргэдэх кибер судалгааны төвийн захирал Др.Лиор Табанскитэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар санал солилцлоо.
Мөн тэрбээр кибер судалгааны төвийн захирал Др.Лиор Табанскиг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьж хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшүүлж сургах, Дотоод хэргийн их сургуульд Кибер аюулгүй байдлын бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.