Dark Light
Нийгэм | 2022-06-08

Төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг төлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс Монгол” ХХК дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ. 

Зээлээ барагдуулахын тулд тус компанийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны 2022 оны 06-р сарын 07-ний өдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдэгдэв.  Тэрээр “Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм” гэдгийг онцлон хэллээ.

Тодруулбал, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах энэхүү ногдол ашиг нь 2019 онд олгосон (иргэн бүр авсан) ногдол ашиг юм. Төрд ногдох ногдол ашгийн үлдэгдэл төлбөрийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18