Dark Light
Нийгэм | 2022-06-08

Орос хэлний өдрийг тэмдэглэлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 6 сарын 6-нд Россотрудничество агентлагийн  Монгол улс дахь төлөөлөгчийн газарт Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр уламжлал болгон зохиогддог Орос хэлний өдрийг тэмдэглэв.

Онцгой энэ баярын уур амьсгал Пушкины бичвэрээр бялхаж Оросын суут сонгодог яруу найрагчийн бүтээлүүд  арга хэмжээний хөтөлбөрийн “улаан шугам” нь болов. Квест тоглоомоор Орос хэлний багш нарын хэл шинжлэлийн ур чадварыг эзэмших хурд, орос зүйр үг, оньсого мэддэг байдал, бүтээлч сэтгэхүйг шалгав. Багш сурагчид нийлж гарын дорх материалаар бүтээсэн "А.С. Пушкины зохиолын баатруудын хувцасны уралдаан" нь тэдний сэтгэн бодож уран зөгнөх, эрэлхийлэх чадварыг харуулсан бол, пазлууд ашиглаж  " Пушкины хөрөг" томоор хийх санал Орос хэлний баярт оролцогчдыг нэгтгэн Русский Дом в Улан-Баторе-ийн талбайг нэг хэсэгтээ урлангийн газар болгон хувиргав.

 Бүжгийн цэнгүүнд  бүүр нарийн хэлбэл полонезын "па" сурах хичээлд суух урилга нь энэ өдрийн хамгийн тод баярын түүх болон үлдэв.  Эл өдрөөр Орос хэлний төвүүдийн багш нар  хичээлийн жилийн дүнг гаргаж улмаар шилдэг багш хамт олон тусгай шагнал хүртэв. Үүнд: 

- Л.Оюунцэцэг багш Орос хэл, оросын соёл шинжлэх ухааныг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө Россотрудничество Агентлагийн дээд шагнал болох “Найрамдал хамтын ажиллагааны төлөө” Хүндэт тэмдэгээр;

-   Н. Нямдаваа ("Искра" Орос хэлний төвийн багш (Улаанбаатар хот дахь Ерөнхий боловсролын 49-р сургууль) А.С. Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн Пушкины медалиар тус тус шагнуулав;

- Ерөнхий боловсролын 84-р сургууль, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургууль, Ерөнхий боловсролын 2-р сургуулиудад ажиллаж буй Орос хэлний төвүүдийг Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Оросын боловсролыг сурталчилахад чиглэсэн ажил, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Россотрудничество агентлагийн талархалын бичгээр урамшуулан шагнав .

Жил бүр зохион явуулдаг "Русский Дом в Улан-Баторе-ийн  дэргэдэх шилдэг Орос хэлний төв-2022" уралдааны дүн гарч орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Монголд оросын боловсролыг суртачлагааг амжилттай хэрэгжүүлэх, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн  I зэргийн дипломоор Завхан аймаг дахь Орос хэлний төв (I байр), II зэргийн дипломоор Ж.Батнасан (Орос хэлний монголын академи); III зэргийн дипломоор Д. Туяа (Төв аймаг дахь Орос хэлний төв) нарыг тус тус шагнав. 

Русский Дом в Улан-Баторе-ийн захирал Валерия Кильпякова: "Орос хэлний Өдөр бол Монголд ажиллаж байгаа Орос хэлний багш нарын хувьд ямагт том баяр байдаг. Чухамхүү энэ л Багш сурган хүмүүжүүлэгчийн нөр их хөдөлмөр, өргөн мэдлэг, авъяас нь Орос хэл, оросын сонгодог уран зохиолын өв түүний хамгийн тод жишээ болох Александр Сергеевич Пушкины бүтээлүүдийг сонирхох сонирхлыг буй болгодог билээ. Орос хэлний 53 төвд 4 мянга гаруй сурагч, оюутнууд Орос хэл сурч байгаа бөгөөд өнөөдөр бид ээлжит хичэээлийн дүнг гаргалаа. Манай багш нар ямар их авъяастай бүтээлч юм бэ гэдгээ дахин харуулж чадлаа. Баяр хүргэе эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэг багш нар аа" гэлээ. 

Россотрудничество (Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг) бол дэлхийд Орос Улсын хүмүүнлэгийн нөлөөллийг нэмэгдүүлэх үндсэн үүрэг бүхий оросын тэргүүлэх агентлаг юм.  Россотрудничество агентлагийг 80 улсад 97 төлөөлөгчийн газар төлөөлөн  ажиллаж байна. 

Агентлаг нь улс гүрнүүдийн хоорондын олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, орчин цагийн Орос орны бодитой дүр төрхийг гадаадад бүрдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, тал бүрийн сэдэвт хүмүүнлэгийн хөтөлбөр төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.  

Россотрудничество нь гадаадад Орос хэл, оросын боловсролын систем, оросын шинжлэх ухааны ололт амжилтыг дэмжин түгээн дэлгэрүүлж, түнш орнуудын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Русский дом-ууд жил бүр оросын их дээд сургуулиудад гадаадын оюутнуудыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцуулах зорилгоор сонгон шалгаруулат явуулж  байна. 

Агентлаг нь гадаадад суугаа эх орон нэгтнүүдтэй байнгын холбоотой  байж тэдний Орос Улс руу сайн дурын үндсэн дээр шилжин суух асуудалд дэмжлэг үзүүлж байна.  

Русский Дом в Улан-Баторе (ЗШУСО-ОШУСТ) –  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 1976 оноос эхлэн ажиллаж байна. Төлөөлөгчийн газрын дэмжлэгээр  Монгол Улсын нийслэл, аймгуудад 53 Орос хэлний төв ажиллаж тэнд мянга гаруй монгол сурагч, оюутнууд орос хэл заалгаж, Орос орны соёл өв уламжлалтай танилцаж байна.     

Монголын багш, сурагчид оросын боловсролын байгууллагуудаас зохион явуулдаг олон улсын ажиллагаа, олимпиад, бага хурал, уралдаан зэрэгт идэвхтэй оролцож байна.    2014  оноос эхлэн монголын иргэд, эх орон нэгтнүүдийн дунд Орос Улсад суралцуулаах зорилгоор сонгон шалгаруулалт явуулах Нэгдсэн операторын үүргийг  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газат шилжүүлсэн юм.  2022 онд ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн тоо 600  байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18