Dark Light
Нийгэм | 2022-06-08

Б.Баатархүү: Таван газарт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нэр бүхий махны үйлдвэрүүдэд нэгжлэг, шалгалт хийж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн албанаас  /2022.06.08/ мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Зургаадугаар сарын хоёрны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн тусгай ангийн 20/12 буюу эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдах түгээх, 24/3 буюу химийн аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэдэг хуулийн заалтыг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж Улсын ерөнхий прокуророос  Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлсэн. Энэ хүрээнд энэ сарын долооны өдөр Эрүүгийн цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалт явуулсан.  

“Эм Ди Си Пи компани нь БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй, тус махны үйлдвэрийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234,8 тн мах байсан. Дулааны аргаар боловсруулсан ХКҮ-ийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тн мах илэрсэн. Хаяг шошгогүй ямааны мах 4604 хайрцаг буюу 92 тн, ямааны шулсан мах 7964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7980 кг, хонины гулууз мах 1500 ширхэг буюу 30 тн махыг мэргэжлийн хяналтын газар шалгалтаар битүүмжилсэн байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах явцын хүрээнд  зөрчлийн хэрэг үүсээд битүүмжилсэн махыг  хэрэг бүртгэлийн хэрэгт дахин үзлэг, шинжилгээ хийж лацдаж, битүүмжилсэн. Өөрөөр хэлбэл “Эм Ди Си Пи” мах экспортлох зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийн агуулахаас ХКҮ-ийн шошготой 4842 хайрцаг бүхий мах байгаа асуудал нь өөрөө шалгах шаардлага гарч байгаа юм. Тиймээс таван газар буюу Эм Ди Си Пи компани байршил, захирлын оффис болоод гэр, ХКҮ-ийн оффист прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн.  Үндэсний үйлдвэрлэл рүү халдлаа гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Энэ тал дээр ХКҮ компани байршил нь  “Мах импэкс” компани хашаанд дотор байрладаг. ХКҮ компанид нэгжлэг хийхийн тулд тэр байгууллага руу нэвтэрсэн. Түүнээс “Мах импэкс” компани үйл ажиллагаанд нэгжлэг хийсэн асуудал байхгүй. Нарийн шалгалтууд хийгдэж байгаа” гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18