Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн “Дэлийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т 6 сарын 6-ны өдрийн 14:30 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 6 сарын 7-ны өдрийн 12:26 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Т-гийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Булган аймгийн Гурванбулаг сумын Хулст багийн “Сумын төв” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т 6 сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 6 сарын 7-ны өдрийн 11:11 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд сумын Эрүүл мэндийн төвийн дээврийн зарим хэсэг нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Хавтгай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т хүчтэй салхинд малчин Л, Х, Э нарын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн “Ар хадат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км, сумын төвөөс баруун хойд зүгт 36 км/-т 6 сарын 6-ны өдрийн 18:20 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 6 сарын 7-ны өдрийн 09:50 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Д-гийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.