Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй "Шинь шинь" ХХК-д холбогдох хэргийн талаар өнөөдөр /2022.06.08/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар" Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах холимог металлын ордыг эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шинь Шинь” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг 2013 онд эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаад тухайн үедээ хэрэгсэхгүй болж хаагдсан байна. 2018 оноос хойш тухайн хэрэг дээр тодорхой хэмжээний ажиллагаа хийж байгаад дахин шинжээч томилох шаардлагатай гэх үүднээс 2020 оны 6 сард томилсон прокурорын дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны 12 сард газар дээр нь очиж шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээний хариу нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх зэргээр нилээн удаж байж гарсан. Ингээд шинжилгээний дагуу тухайн холимог металлын орд газрын хамарсан талбайн хөрсөн дэх хүнд металийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, нийтдээ байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрт ногдуулсан нийт төлбөрийн дүн нь 672 сая 652 мянган төгрөг болох нь тогтоогдоод тус албаны хүрээлэн буй орчны эсрэг гамт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөгдсөн. 2021 оын 10 сараас эхлэн тухайн компани байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэгт буруутай нь нотлох баримт бүрдсэн гэж үзэн яллагдагчаар татах саналыг өгөөд үүний дагуу прокуророос тухайн компанийг хуулийн этгээдээр нь яллагдагчаар татсан. 5 сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг шилжүүлсэн байгаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр Дорнод аймгийн иргэд шинжилгээний хариуг Экологийн цагдаагийн алба бидэнд ирүүлээгүй гэсэн байсан. Хуулийн хүрээнд бид шинжилгээний хариуг хүн бүрд мэдээлэх боломжгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид л мэдэгдэх үүрэгтэй. Мөн манай байгууллагын алба хаагчдыг авилга авсан гэх хардлага гарсан. Бид ямар ч авилга, ашиг сонирхлын асуудалгүй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж болно. Дээрх компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг шүүх шийднэ. Бидний зүгээс мөрдөн байцаалтын шатанд явж буй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.