Dark Light
Нийгэм | 2022-06-08

Бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ян Вытропилтой уулзлаа.

Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, байгаль орчны салбарт Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг тэлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Хоёр улсын нийт худалдааны эргэлт 2021 онд 12,7 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд МҮХАҮТ онцгой анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлэв. 

1 хүн, сууж байгаа ба костюм нарын зураг байж магад

Мөн Чехийн бизнесийн төлөөллүүдийг энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн яармагт оролцуулах, 2 талын бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг зохион байгуулахад хамтарч ажиллахаар тохиролцлоо. 

 Түүнчлэн Бүгд Найрамдах Чех Улсын Берн хотын үзэсгэлэн яармагт Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг оролцуулах талаар хэлэлцэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18