Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 53 минутад Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Залуучуудын гудамж, Сондор дэлгүүрийн баруун замд Т.Приус маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Т.Марк-2, Т.Приус маркийн автомашинуудыг мөргөсөн гэх зам тээврийн ослын дуудлага ирсэн.
Урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй, ослын газрын үзлэг хийж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.