Өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан гэрчүүдээс мэдүүлэг авч дууслаа. Нэр бүхий 10 гэрч оролцохоос нэг гэрч эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцоогүй. Үлдсэн 9 гэрчээс мэдүүлэг авсан, зарим гэрчийг нүүрэлдүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт холбогдох гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрсөн тохиолдолд ийнхүү нүүрэлдүүлж мэдүүлэг авдаг байна.
Шүүх хуралдаан одоо нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаагаар үргэлжилж байна.
Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэж, улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулан, шүүгдэгчийн эцсийн үг, төлөөлөгчийн саналыг сонсож, тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөнөөр шүүхийн шийдвэр гарна гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заажээ.