Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нийт 1790 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1476, гэмт хэргийн шинжтэй 96 дуудлага, мэдээлэл байна.
Нийт гомдол мэдээллийн 1790 дуудлага бүртгэгдснээс , гэмт хэргийн шинжтэй 96, эрүүлжүүлсэн 163, хүний биед халдах 58, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 106, хулгайлах 28, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 76, согтуугаар автомашин жолоодсон 144, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 43 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.