Dark Light
Нийгэм | 2022-06-09

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Тайландын гүнжид бараалхав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ өдрүүдэд Тайланд улсад албан томилолтоор ажиллаж байна. Тайланд улсад ази номхон далайн бүсийн орнуудын боловсролын сайд нарын 2 дугаар бага хурал болж байгаа юм. 

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ арга хэмжээнд оролцох үеэрээ боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхлаа. Тайландын эрхэмсэг гүнж 2007 онд Монгол Улсад айлчлах үеэрээ өөрийн санаачилсан сурагчдын хоолны чанар, шим тэжээл, эрүүл бүтээгдэхүүнээр хангах бичил тогтолцоог бүрдүүлэх төслийг эхлүүлж байсан юм. Төслийг Төв аймгийн Алтанбулаг, Баян, Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулиудад 2009-2016 оны хооронд хэрэгжүүлсэн юм.

8 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 358 мянган суралцагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Цаашид гүнжийн санаачилсан “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийг улам өргөжүүлж, хэрэгжүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ. Уулзалтын үеэр энэ сэдвээс гадна сургалтын хэрэглэгдэхүүн, анагаах ухааны чиглэлээр оюутан солилцох, түүхийн олдворын судалгаа зэрэг асуудлаар харилцан санал солилцсон.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18