Dark Light
Нийгэм | 2022-06-09

А.Янжингаажид: Монголын шүүх шударга гэдгийг харлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Алтан Дорнод Монгол" ХХК-ний Ерөнхий захирал Т.Ганболд эхнэр Х.Янжингаажидтай бүртгүүлсэн гэрлэлтээ УБЕГ-аас устгуулсан гэх мэдээлэл гарч холбогдох албаныхан ч мэдээлэл өгч байв. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тэдний гэрлэлтийг хүчинтэй гэж үзжээ. Энэ тухайгаа иргэн А.Янжингаажид: "Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын байцаагчаар устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ. Одоо Ганболдод Дээд шүүх дээр давж заалдах 28 хоног бий. Ичих булчирхайгүй юм чинь давж заалдах л биз. Хамаагүй ээ. Монголын шүүх шударга ажилладаг гэдгийг харлаа. Хэрвээ бүх юм нь ойлгомжтой бол Дээд шүүх бүр хэлэлцэлгүй, өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээдэг аж. Гэхдээ энэ бол Ганболдын өдөөсөн хэргийн дөнгөж нэг хэрэг нь. Үүнээс гадна гарын үсгийг минь дуурайлгаж зурж нотариаттай нийлж миний өмчийг хулгайлсан эрүүгийн хэрэг, гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор салгаж үр хүүхдүүдээ өөр дээрээ авах иргэний хэргийн шүүх хурлууд давхар явж байгаа. 3-аас 1-т нь л хагас дутуу яллаа гэсэн үг. Зарим нэг хүнийг бодвол надад нас байна, цаг байна. Дуустал нь шантрахгүй явна. Энэ хүн эр хүн шиг байсан бол бусад гэр бүлийн адил гэрлэлтээ салгах нэг л Иргэний хэргийн шүүх хурал явах байсан атал миний өмчийг хулгайлж, УБЕГ-т авлига өгч өөр Эрүү болон Захиргааны шүүхийн хэргүүдийг эхлүүлсэн билээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Шившгээ таримаар байгаа бол одоо яалтай. Бусад эмэгтэйчүүдэд сургамж болог гэж бодож он цаг, шүүх хуулийн процедурыг бичээд байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой эрчүүд ээ. Эм хүн эм хүндээ маш их хайртай байж болдог байгаа шүү. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18