Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь ХАЛАМЖААС –ХӨДӨЛМӨРТ бодлогын хүрээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг түр болон байнгын ажлын байранд зуучилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамруулан 2021-2022 онд нийт давхардсан тоогоор 1923 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулаад байна.
2021 онд аймгийн хэмжээнд 1591 өрхийн 8745 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан бол 2022 оны 6 дугаар сарын байдлаар аймгийн 652 өрхийн 5353 иргэн энэхүү үйлчилгээнд хамрагдаж байна. 2021 онд Увс аймгийн Тэс сум, 2022 онд Малчин сум тус тус хүнсний эрхийн бичиг авдаг өрхгүй сум боллоо.