Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр /2022.06.09/ хэргийг шийдвэрлэлээ. Шүүх хурлын дараа хохирогчийн өмгөөлөгч мэдээлэл өглөө.
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал : Шүүгдэгчийг эрүүгийн тусгай ангийн 11.2.2,1 17,18.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шийдвэрийг зөв буруу хэмээн санал дэвшүүлэхэд арай эрт байна. Шүүхийн шийдэх тогтоолыг бичгэн хэлбэрт 15 хоногийн хугацаанд гарна. Энэ тогтоолыг гардаж авсны дараа гомдол гаргах эсэхээ шийднэ. Нэг зүйл дээр тодруулга өгөх хэрэгтэй байна. Гэмт хэргийн улмаас хүнээс амь нас хохирсон дээр хэн ч асуудал яриагүй. Үүнээс улбаалж хор, уршиг учирсан. Амь хохирогчийн ар гэрт бие болоод сэтгэлийн зовуурь илэрч байсан. 8 сар 10 хоног орчим БНСУ-д амь хохирогч эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд эмчилгээний зардалд болох 2,5 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан. Шүүгдэгчийн зүгээс хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж байсан. Энэ мөнгө хууль ёсны төлөөлөл болох талийгаачийн эхнэр Б. Нандинцэцэгийн данс руу орсон баримт байхгүй. БНСУ-ын 2 эмнэлэг рүү шилжсэн. Мөн оршуулгын зардал 85 сая орчим төгрөг гарсан. Эмчилгээ хийлгэж байх явцад 300 сая төгрөгийг өөрсдийн зүгээс гаргаж төлсөн. Дээрх төлбөрүүдийг сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс нөхөн төлж байгаа. Мөн 2 үл хөдлөхийг шилжүүлье гэсэн зүйл яригдсан. Энэ бол амь хохирогчийн ар гэр болон талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэгийн зүгээс авья гэдэг санал санаачилга гаргаагүй. Шүүгдэгчийн зүгээс 2 объектийг шилжүүлж өгөхөд бэлэн байна гэдэг нөхцөл байдлыг илэрхийлсэн. Энэ үл хөдлөх нь гуравдагч этгээдийн нэр дээр буюу ББСБ-ын нэр дээр байгаа. Үүнийг Б.Нандинцэцэгрүү шилжүүлж өгөх нөхцөл бололцоо байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөлгчөөс авья гэсэн зүйл байхгүй" гэв.