Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд болон Нийслэл, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, албан хаагчид, Тавантолгой төмөр зам ХХК-ийн төлөөлөгчдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт дамжин баригдах “Богдхан” төмөр замын трассын дагуу байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт дамжин баригдах зурвас газарт нийт 1298 нэгж талбар өртөж байна. Үүнээс:
• Хан-Уул дүүрэгт цахимаар өмчилсөн 252 нэгж талбар
• Сонгинохайрхан дүүрэгт цахимаар өмчилсөн 383 нэгж талбар
• Сонгинохайрхан дүүрэгт эзэмшиж байгаад өмчилсөн 18 нэгж талбар,
• Хан-Уул дүүрэгт эзэмшиж байгаа 103 нэгж талбар,
• Сонгинохайрхан дүүрэгт эзэмшиж байгаа 542 нэгж талбар,
Эдгээрээс цахимаар өмчилсөн 151 нэгж талбарын газрыг байршил шилжүүлэхээр зөвшилцсөн байна.