Dark Light
Нийгэм | 2022-06-09

Тоглоомын талбайд бие зассан этгээдийг торгожээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цахим орчинд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 4 эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зургийг нийтлэгдсэн.

Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан,  улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогдсон.

Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулсан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14