Dark Light
Нийгэм | 2022-06-09

“Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Их хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулна гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөт бүсийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хуралдаанаар эцэслэн баталж, Чөлөөт бүсийн тухай хуулийн нэр томьёо, найруулга, зүйл, заалт хоорондын зөрчил арилж, бусад хуулийн нийцэл хангагдсан. 

Тус хууль батлагдсанаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах болон газрын харилцааны зохицуулалт зэргийг хамруулсан нийтлэг журмын хууль тогтоомжийн хүрээнд батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. 

Тиймээс “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсантай холбогдуулан дээр дурдсан хэрэгцээ шаардлага болон Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагын дагуу “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс  санал авсан бөгөөд тус саналын хүрээнд өнөөдөр /2022.06.09/  Эдийн засаг, хөгжлийн яамнаас  журмын  төслийн хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт: 

Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албад, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөллүүд оролцож саналыг эцэслэх, нэмэлт санал тусгах талаар харилцан санал солилцлоо. 

Хэлэлцүүлгийн гол зорилго хүрэлцэн ирсэн төлөөллүүдээс ирүүлсэн саналыг эцэслэн хэлэлцэж батлуулах, цаашид чөлөөт бүсүүдэд мөрдөх нэгдсэн нэг журамтай болохоороо онцлогтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18