Dark Light
Нийгэм | 2022-06-09

АНУ-ын Аляскийн үндэсний гвардын штабын дарга В.Доныг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Вэйн В.Доныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

sited-IMG_0535.jpg

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай жил бүр хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага, сургууль болон “Хангай-21” дадлага сургуулийн зохион байгуулалтын асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдыг дадлага сургуульд олноор хамруулах, англи хэлний мэдлэгийг сайжруулахад түлхүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18