Dark Light
Нийгэм | 2022-06-09

"ЦААТАН ФЕСТИВАЛЬ" долоодугаар сарын 6,7-нд болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөвсгөл аймаг халх, дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг. Аймгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд  болно.

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад болно.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18