Dark Light
Нийгэм | 2022-06-10

Дүүрэн шоколадтай саванд унасан хоёр хүнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Пенсильвани мужид шоколадаар дүүргэсэн нөөцлүүр саванд унасан хоёр хүнийг аврагчид аварчээ. Шуурхай дуудлагын 911 төвд дуудлага ирсний дараа аврагчид шоколадны нөөцлүүр саванд унасан иргэдийг аврахын тулд савны хажуу талыг цоолсон байна.

Эдгээр хүмүүс чухам яагаад уг саванд унасан нь тодорхойгүй байгаа аж. Гэмтэж бэртсэн хоёр хүний нэгийг нь газраар, нөгөөг нь нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Иргэдийг аврах ажилд онцгой байдлын багийнхан, шуурхай дуудлагын төвтэй хамтран идэвхтэй ажиллажээ.

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10