Dark Light
Нийгэм | 2022-06-10

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 110 дугаар чуулган болж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 110 дугаар ээлжит Чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна. 

Чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцож байна. 

May be an image of 1 person, sitting and standing

Чуулганы Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд А.Ариунзаяа сайд үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ.

Энэ жилийн Чуулган цар тахлын давалгаа намжиж, дэлхийн олон улс оронд эдийн засгийн сэргэлтийн бодлого хэрэгжүүлж  буй цаг үед болж байгаагаараа онцлог байна. Чуулганд 180 гаруй улсын засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 4000 орчим төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа юм. 

Хурлаар цар тахлын дараа эдийн засаг болон бусад салбаруудыг богино хугацаанд сэргээхэд чиглэсэн зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн суурь зарчмуудыг хангасан эрүүл, аюулгүй ажлын байр, ажлын байрны дадлагажилт, Далайн хөдөлмөрийн тухай Конвенцийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14