Dark Light
Нийгэм | 2022-06-10

Сураггүй болсон малчны цогцсыг горхиноос олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т Ихтамир сумын харьяат малчин Г-нь 6 сарын 6-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг 6 сарын 8-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хэн Г /51 настай, эрэгтэй/-ыг 6 сарын 9-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19