Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 48 км/-т, солбицол: 43.385493,104.699299 Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Е төөрсөн тухай дуудлагыг АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс 6 сарын 10-ны өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас Е/37 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал хэвийн байна.
Нийгэм | 2022-06-10
Сэтгэгдэл бичих