МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтага нар 600 сая төгрөгийг бооцоот халз тулаан хийхээр болсон. Энэ тухайгаа хэвлэлийн хурал хийн зарласан ба хэвлэлийн хурлын үеэр ус, ундаа цацалцсан тэдний үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээсэн тухай өчигдөр мэдээлсэн.
Бооцоот тулааныхаа тухай Холимог тулаанч З.Шинэчагтага: “Бид хоёр бооцооныхоо зургаан зуун сая төгрөгийг дэвжээнийхээ хажууд тавьж байгаа тулалдана. Ялсан нь 600 сая төгрөгийг аваад гарна ялагдсан нь юу ч үгүй үлдэнэ. Э.Цэндбаатар холимог тулаанаар надад нэг минут тэсэхгүй" хэмээн мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр З.Шинэчагта өөрийн цахим хуудастаа тулаанд ялбал мөнгөн бооцооныхоо тодорхой хувийг сайн үйлсэд зориулна хэмээн мэдээлжээ.
Тэрээр: "Би ялалтыг авбал тулааны бооцоот мөнгөний тодорхой хувийг сайн үйлс буюу хандивт зориулна. Цэндбаатар ялсан ч бас тэгээсэй гэж хүсэж байна" гэжээ.
АДМИН







Нийгэм







