Dark Light
Нийгэм | 2022-06-10

Баян-Өлгий аймаг дурангийн хагалгааны аппараттай болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас нутгийн иргэд 1700 км замын туулан нийслэлд ирж мэс засал эмчилгээнд ордог байв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ “Дурангийн хагалгааны аппарат”–ын асуудлыг шийдвэрлэж өгсөн ба тухайн аппарат ашиглалтад орсон өдөр 9 хүн мэс засал эмчилгээг хийлгэжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аубакир цахим хуудастаа ийн нийтэлжээ. 

Тэрээр: "Улсын хэмжээнд зөвхөн манай аймагт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас иргэд 1700 км зам туулан Улаанбаатар хотыг зорьж хугацаа алдаж эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан явдлыг холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж “Дурангийн хагалгааны аппарат” –ын асуудлыг шийдвэрлэсэн билээ. 

Тус дурангийн хагалгааны аппарат ашиглалтад ороод 1 хоног болоход одоогоор 9 хүн амжилттай хагалгаанд ороод байна. Иргэд дурангийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан асуудлыг шийдвэрлэсэн Эрүүл Мэндийн сайд С.Энхболдод ард иргэдийнхээ өмнөөс талархаснаа илэрхийлэхийн ялдамд ард иргэдийн эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нэгдсэн эмнэлэгийн эмч, ажилчдадаа эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10