Dark Light
Нийгэм | 2022-06-10

Сөүл-Улаанбаатарын агаарын ачаа тээврийн нислэг тогтмолжив

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын агаарын ачааны 90 орчим хувийг нэвтрүүлдэг БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаар дамжин тээвэрлэгдэж буй ачааны хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдээд байна. 2021 оны 8 дугаар  сараас манай улсын чиглэлд 90 орчим нислэгийг улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийн захиалгаар 7 хоног бүрийн Лхагва, Бямба гарагт “Air Incheon” компани нислэг  үйлдэж, ачаа тээврийн хүндрэл бэрхшээл, үнийн өсөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа билээ. 

Инчон-Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн нислэгийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх зорилгоор улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийг БНСУ-ын “Air Incheon” компанийн Монгол дахь “Албан ёсны төлөөлөгч”-өөр томилох тухай гэрээг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Инчон хотноо талууд байгуулав.  

Уг гэрээнд Ландбридж компанийн Ерөнхий захирал Д. Энхтүвшин, “Air Incheon” компанийн Ерөнхий захирал Пак Ён Гван нар гарын үсэг зурж, Сөүл дэх ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж. Оюунбаатар, зөвлөх П. Батсайхан нар уг ёслолын арга хэмжээнд байлцав. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18