Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1111 км төмөр зам дагуу алсын зайн гүйлтийг хийж байна.
Тэрээр Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан цагдаагийн алба хаагчийг авхаалж самбаа тэсвэр хатуужлыг харуулан гүйх юм.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь 2022 оны 6 сарын 10-наас 7 сарын 16 хүртэл 1111 км замыг туулан Төв цэнгэлдэх хүрээлэнд Цагдаа, дотоодын цэргийн ойн арга хэмжээ зохион байгуулагдах үед барианд орох ба бусад тусгайлан чиг үүрэг бүхий / Онцгой байдал, Шүүхийн шийдвэр, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, дотоод хэргийн их сургууль/ байгууллагыг уриалах /челленж/-д дуудаж барианд орох юм.