Dark Light
Нийгэм | 2022-06-10

Б.Нандинцэцэг: Эцэст нь хохирогч буруутан л болдог хорвоо юм байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дотны найз, Улсын начин Э.Энхбатыг хөнөөсөн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2022.06.09/ болж түүнд 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Өнөөдөр /2022.06.10/ Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Ам нээвэл уушги нээ гэдэг арай л хэрээс хэтэрсэн зүйлс болж байна. 

Нэгдүгээрт Шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж худал тарааж байна. Надад огтоосоо тийм зүйл байхгүй. Ар гэрийнхэн 5 хүүхэдтэйгээ уулзаад нээлттэй хоригдоно л биз дээ. Өндөр настай аав, ээж, эхнэр, хүүхдийг нь бодолгүй яахав дээ. 

Хоёрдугаарт Хүүхдийн төлбөр нэхлээ гээд л  бүр барьж идлээ. Намайг юу нэхэж яаж орсныг 3 шүүгч, 2 талын өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч гээд тэнд байсан бүх хүн харсан сонссон. Даргалагч шүүгч Х.Одбаяр Нандинцэцэгээ чи бүх хохирол төлөгдсөн гээд зөвхөн бодит хохирлоо (өөрийг зүгээс гаргасан 423 сая төгрөг) төлөгдсөн гээд байх юм. 3 хүүхдийн төлбөр энэ тэрээ нэхэмжилж ирээгүй юм уу жилд төлбөр нь хэд байдаг вэ? гэхэд нь л би 70 сая орчим байдаг аа л гэсэн би өөрөө хувиараа бизнес хийдэг учраас ахуйн асуудлаа болгоод зохицуулаад явж байгаа гэж хэлсэн. Шүүгч чи шүүх дээр аваад ирсэн бол чамд бид хангаж өгөх байлаа гэсэн. Үүнийг бүгд сонссон. Даанч энэ бичлэг цацагдаагүй, намайг иргэний шүүхээр явж болно л гэсэн мөн Л.Данзанноров өмгөөлөгч ч ойлгогдохоор хэлж байна лээ шүү дээ.

Гуравдугаарт Оршуулгын зардал 85 сая би эх хувиар нь баримтаа өгсөн. 300-400 хүний зэд цагаалга энэ зэргийн байлгүй яахав дээ. Ханийг минь хүртэл нэг муу начны ажил явдал 85 сая алтаар хучаа юу гэж ирээд л бичих юм. Эрүүл хүнээс ийм муухай үг гарахгүйг мэдэж байгаа ч үнэхээр муухай юм. 

Дөрөвдүгээрт Би тэр айлын өгье гэсэн 2 үл хөдлөхийг голж шилээгүй. Манай өмгөөлөгч өөрийн зүгээс  тийм зүйл надад хэлээгүй ярьсан. Тэр айлаас би тийм юм өгөөдөх тэдэн төгрөг өг гэж нэхсэн удаа байхгүй ээ. Ар гэрийнхэн болон Н.Түвшинбаяр ч мэдэж байгаа. 

Өөрийн гэсэн эрүүл тархи , сэтгэл зүрхтэй хүн бүр миний өмнөөс бухимдаж байгаа байх. 2 талын өмгөөлөгч нар маш ойлгогдохоор яриад байхад л учир зүггүй муулаастай намайг шуналтай хүүхэн гэлээ гээд би тийм болчихгүй л дээ. Эцэст нь хохирогч буруутан л болдог хорвоо юм байна. Миний уг хүнийг мэддэг хайртай хүмүүс минь байхад болно доо" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18