ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар зарлигаар ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийг бүх талаар хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, бэлтгэл хурандаа Готовын Лүндэнг Оросын Холбооны Улсын Найрамдлын одонгоор шагнажээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн В.Путиний гарын үсэгтэй Талархлын бичгээр Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын гэр музейн захирал хошууч Д.Амартайванг шагнасан байна.
Энэхүү хүндтэй шагналыг “Оросын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён И.К.Азизов шагнагдсан хүмүүст гардуулж баяр хүргэлээ.
Эх сурвалж: Ахмад дайчдын “Улаан одхон” сонин