Dark Light
Нийгэм | 2022-06-11

ЦЕГ: Алба хаагчдад тушаал бууруулж, ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир: "Уржигдар буюу энэ сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл явцад болсон үйл явдалтай холбогдуулан та бүхнээс ирүүлсэн шаардлага иргэнээс гаргасан гомдол мөн Хууль зүй дотоод хэргийн сайдаас ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийн хүрээнд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас албаны шалгалт явууллаа. Сэтгүүлч Г.Гэрэлмаагаас гаргасан гомдолд мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс өчигдрөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд явж байна. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч  сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай үйлдлүүд тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагаас нийт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан  болон сэтгүүлч, зураглаачийн биед халдсан асуудалд сэтгүүлзүйн салбарын ажилтан алба хаагчид та бүхнээс уучлал хүсэж байна.

Албаны шалгалтаар бид ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал,  Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа Б.Оюут-Болд нарт албан тушаалын 3 сарын цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Хан-Уул дахь цагдаагийн газрын цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагийн хошууч н.Баянбямбийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээг ноогдуулсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор тусгай субъектээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа харьяаллыг АТГ-т шилжүүлэх болно" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14