Dark Light
Нийгэм | 2022-06-12

35 хүний алтан амийг аварсан аврагч “Халуун зүрх” тэмдгээр шагнагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов 2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, өөрийн амийг үл хайрлан 35 хүний алтан амийг аварсан, тэр тусмаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан НОБГ-ын Аврах ангийн аврагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй шагналтнуудыг "Халуун зүрх" тэмдэгээр шагнасан байна.

Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь энэхүү шагналыг авч буй хоёрдахь иргэн юм. 

Сануулахад, 2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх Тэмүүжин- Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүг өөрийн амийг үл тоомсорлон аварсан Б.Тэмүүжинг гардан авсан билээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14