Dark Light
Нийгэм | 2022-06-13

Завьнаас унаж, живсэн эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 5 сарын 22-ны өдрийн 16:22 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. 5 сарын 22-ны өдрөөс 6 сарын 1-ний өдрийг хүртэл иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 6 сарын 7-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 6 сарын 10-ны өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, Тэшиг сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 6 сарын 11-ний өдрийн 11:40 цагт Хонгор багийн “Сайр толгой” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 60 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00